Механик цехийн 40 жилийн ойн хүрээнд саяхан зохиогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн токарьчдын ажил мэргэжлийн уралдаанд Засвар механикийн заводынхан илүүрхэв. Энэ тэмцээнд найман цехийн 14 хүн ур чадвараа сорьсноос Засвар механикийн заводын Н.Ганзориг, О.Тулга, Ш.Бат-Амгалан нар эхний байруудыг эзлэв. Мөн энэ үеэр болсон гагнуурчдын тэмцээнд Эрчим хүчний цехийн Ц.Мөнхтулга түрүүлж, ЗМЗ-ын Э.Батзориг дэд, Засвар монтажийн цехийн З.Эрдэнэзул гутгаар байр эзэллээ. Энэхүү ажил мэргэжлийн уралдаанд тав хүртэл жил ажилласан, гурав, дөрөвдүгээр зэрэгтэй залуу ажилчид оролцов. Ерөнхий механикийн хэлтсээс уламжлал болгон явуулдаг уг уралдааныг энэ жил Төслийн менежментийн хэлтэс, Технологийн сургуультай хамтран зохиолоо. Түрүүлсэн ажилчдын зэргийг нэгээр ахиулдаг энэ уралдаан оролцогчдын идэвхийг өрнүүлж, залууст урам өгөв.
Я.ЭНХ















