Өнгөрсөн жилийн өдийд “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдийг Питрам системд холбосноор уулын цул гаргалт, хүдэр олборлолт, ачаа эргэлт, тээвэрлэлтийн дундаж зай зэрэг уурхайн үндсэн тайлангууд үнэн зөв гарах боломж бүрдсэн. Түүнээс гадна тээвэрлэлтийн алдаа арилжээ. Саяхан Ил уурхайнхан өөрийн цехэд нэвтрээд үр дүнгээ өгч буй уг системийн талаар сургалт зохион байгуулсан байна. Уг сургалтанд уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьдаг Үйлдвэрлэлийн хэлтсийн болон өөрийн цехийн диспетчерүүд, уулын, өрмийн мастерууд гээд 40 шахам хүн хамрагджээ. Сургалтаар Питрам системийг хэрэгжүүлэхэд хэрэг болдог өгөгдөл цуглуулагч, үйлдэл засагч зэрэг зургаан програмыг нэг бүрчлэн заасан нь ач холбогдолтой болов. Цаашид уг системийн найдвартай ажиллагааг хангахын тулд питрам тоноглол суурилагдаагүй тоног төхөөрөмжүүдэд нийлүүлэлт хийх шаардлагатай байгаа аж.

М.ГЭРЭЛ















