2017 оны 11-р сарын 06-09-ний өдрүүдэд “Safety first 2017” тэмцээний 1-р шатны тэмцээн болж, 22 бүтцийн нэгж өрсөлдсөнөөс дараагийн шатанд нийт 9 бүтцийн нэгжийн баг өрсөлдөхөөр боллоо. Үүнд: ТЛА, ЭСЦ, ЗМЗ, ИУ, БҮ, Ерөнхий захиргаа, ЧХХ, ЦЦ, РСЦ тус тус үлджээ.
Компанийн Ерөнхий захирлын 2016 оны А/699 дүгээр тушаалын дагуу ажилтнуудыг компанийн үйлдвэрлэлийн бүсэд байрлах ажлын байрандаа хувийн тээврийн хэрэгслээр ирэхийг хориглосон шийдвэрийг мөрдөх ажил 11-р сарын 6-ны өдөр эхэлсэн. Компанийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н ажилтнуудын хуваарь гарган 1,2-р пост болон бусад постууд дээр 06.30-08.15, 15.30-16.50 цагуудад хяналт тавин ажиллав. Хяналтын явцад тушаалын заалтыг зөрчиж хувийн тээврийн хэрэгслээр ирсэн ажилтнуудад зохих хариуцлага тооцуулах талаар саналыг бүтцийн нэгжийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас ихээр орж байгаатай холбогдуулан Орхон аймгийн онцгой комиссын даргын 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор компанийн бүтцийн нэгжүүдэд ойр орчныхоо 50 метр хүртэл зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг тогтмол чанартай зохион байгуулах ажлыг үүрэг болгов. Мөн Ерөнхий захиргааны 1, 2-р байранд байрлах бүтцийн нэгжүүдийг тодорхой хуваарь гарган гадна талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н асуудлаар хэвийн ажиллаа
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















