Ил уурхайн зам овоолгын хэсэг шинэ техник, тоног төхөөрөмжүүд хүлээн авлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн уулын ажлын төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил эхэллээ. Шинэ техник хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэр, “Трансвест” компанийн удирдлагууд болон ажилчид оролцов.

“Комацу” брэндийн албан ёсны нийлүүлэгч “Трансвест монголиа” компанитай “Эрдэнэт” үйлдвэр олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. “Трансвест монголиа” компани 2013 оноос Эрдэнэт үйлдвэртэй сэлбэг, засвар үйлчилгээ нийлүүлэх гэрээг хийснээс хойш хамтын ажиллагааг шинэ түвшинд авчран уулын ажлын хоёр техникээ бүрэн угсарч гардууллаа.

“Трансвест Монголиа”компанинь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тиймээс бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлах  үйлчилгээг үзүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн зам овоолгын хэсэгт  Комацу фирмийн WA600-6Rдугуйт ачигч, D275A-5Rгинжит бульдозерийг хүлээлгэн өгөв. Тус техник дээр ажиллах операторчдод мөн трансвест компанийн зүгээс дурсгалын зүйл гардуулсан юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн зам овоолгын хэсэг нь 28 техник, 98 ажилчидтайгаар уурхайн зам засах, овоолго  байгуулах үндсэн үүрэгтэй ажилладаг.Тус хэсэгт 2004 оноос техник шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд энэ  онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд гурван шинэ техник авах болсон.Эдгээр техникүүд нэмэгдсэнээр зам овоолгын хэсэг хоёр дугуйт ачигч, дөрвөн  гинжит бульдозертой болж, уулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлэх боломж нэмэгдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %