Шинэ үйлдвэр нээгдлээ

“Гуулин шонхор” ХХК-ийн амны хаалтны үйлдвэр Баян-Өндөр сумын Баянцагаан багт өнөөдөр нээгдлээ. Тус үйлдвэр 8 хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 7000 орчим амны хаалт үйлдвэрлэх юм. Тайвань улсын HD-KZ-205039 маркийн бүрэн автомат тоног төхөөрөмж нь эсгэх, оёх үйлдлийг өөрөө хийдэг онцлогтой. Амны хаалт хийдэг материалын бэлдэцийг Бразил болон Египетэд ургадаг хонхорцог, багваахай цэцгийн ургамлаас сүүн шүүс хэлбэрээр гарган авч тусгай технологиор боловсруулдаг аж.

“Гуулин шонхор” ХХК-ийн үйлдвэрлэж буй амны хаалт нь латекс материалыг хэд давхарлаж хийснээс хамааран агаарын бохирдлоос 4-50 дахин хамгаалдаг. Тиймээс үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан захиалах боломжтой юм. Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэр, “Ачит Ихт”, “Хөтөл”, “Бэрэн групп”, “Эрдэнэт хивс” ХХК-ийн удирдлагууд оролцсон. Амны хаалтны хоёр дахь үйлдвэр Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болголоо. Нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Ч.Бямбаа хэлсэн үгэндээ ”Цагаан жим”-ийн өрсөлдөгч үйлдвэр үүдээ нээж байна. Өрсөлдөөний дүнд чанар сайжирч, үнэ хямдардаг. Бүтээгдэхүүний үндсэн загвар, бэхэлгээ сайн хийгдсэн харагдана. Бусдыг манай ажиллагчид үйлдвэр дээр туршина. Цаашид хорт хийн баг хийх үйлдвэр ашиглалтанд оруулаарай” гэж ерөөгөөд машины анхны товчлуурыг дарж ажиллуулав.   

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %