Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хянан шалгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор шалган нэвтрүүлэх постууд болон ерөнхий захиргааны байруудад хяналтын тоног төхөөрөмж суурилуулах ажил эхэллээ. Үүний хүрээнд шалган нэвтрүүлэх байр барих, карт уншигч суурилуулах ажил хийгдэх аж. Энэ ажлыг ирэх оны эхний улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
Шалган нэвтрүүлэх байр барих ажлын зураг төслийг Эрдэнэт үйлдвэрийн Төслийн менежментийн хэлтэс, барилгын ажлыг “Оргил Сор” компани гүйцэтгэж байгаа аж. Хэдийгээр гэрээнд оны сүүлээр дуусгахаар тусгасан ч шалган нэвтрүүлэх байр барих болон төхөөрөмжийн суурилуулт, тохируулгын ажилд багагүй хугацаа шаардагдана гэж Их барилгын хэлтсийн хяналтын инженер Р.Мягмаржав онцлов.















