Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн гурван үеийн ажилчдаас бүрдсэн “Эгшиглэн” хамтлаг 10 жилийн ойн баяраа угтан Эрдэнэтчүүддээ уран бүтээлийн тоглолт өргөн барихаар бэлтгэж байна. Анх тус хамтлаг нь 9 гишүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан бол одоо залуу, дунд, ахмад үеийн 20 гаруй авьяаслаг гишүүдтэй болж, эгнээгээ тэлжээ. Хамтлагийн анхдагчид хэд хэдэн хөгжмийн зэмсгээр тоглодог бөгөөд гарын шавь нараа ч бэлтгэж эхэлсэн байна. “Эгшиглэн” хамтлагийн уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 12-ны өдөр болох ажээ.



















