“Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан “Урам” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа саяхан Энэрэл төвд боллоо. Энэ үеэр тэд асрамжийн төвийн хүүхдүүдэд номын сан байгуулахад нь зориулж 1500 гаруй ном цуглуулснаа гардуулан өгөв. Тус төвийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, багш Л.Болорыг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт тэмдэг, ахлах тогооч Н.Пүрэвсүрэнг Дурсгалын тэмдгээр шагнасныг “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа гардуулав. Жилийн турш үргэлжилсэн “Урам” хөтөлбөрийн хүрээнд тус төвийн хүүхэд бүрийг цехүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлд хариуцуулан өгчээ. Бүсгүйчүүд тэдний сурлага, хүмүүжилд анхаарч, урлаг, спортын дугуйлан секц, амьдралын зөв дадал хэвшил олгох сургалтад хамруулах, чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслав. Ийнхүү хүүхдийн боловсрол, хүмүүжилд ахиц гаргах зорилго тавьсан нь зохих үр дүнгээ өгчээ.
Я.ТУЯА















