“Эрдэнэт” сувиллын нэрийг энэ оны хоёрдугаар сарын нэгнээс эхлэн “Эрдэнэт сувиллын цогцолбор” хэмээн өөрчиллөө. Монгол улсын рашаан, сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт шинэчлэгдсэн. Тус сувилал нөхөн сэргээх эмчилгээний 5-аас дээш нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг тул дээрх стандартын дагуу нэрийг нь өөрчилсөн байна. “Эрдэнэт” сувиллын цогцолбор нөхөн сэргээх 10-15 нэр төрлийн тусламж, үйлчилгээг компанийн ажилчид, гэр бүл, өндөр настнуудад үзүүлдэг. Цогцолбор болсноор зөвхөн үйлдвэрийн ажиллагсад төдийгүй орон нутаг, улсын хэмжээнд эрүүл мэндийн нөхөн сэргээх цогц үйлчилгээг үзүүлэх юм.















