2017 оны 10-р сарын 26-ны өдөр үйлдвэрийн бүтээмж чанарын дугуйлангууд тэргүүн туршлагаа хуваалцах харилцан мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор ээлжит мэдлэг солилцох өдөрлөгийг зохион байгууллаа. Тус мэдлэг солилцох өдөрлөгт үйлдвэрийн цех нэгжүүдийн нийт 60 гаруй гишүүд оролцож мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцлаа. Энэ удаагийн өдөрлөг урьд урьдыхаас онцлогтой болж байгаа талаар инновацийн төвийн координатор Дэлгэрмаа онцоллоо. Мэдлэг солилцох уулзалт залуусын сонголтонд нийцсэн “Brains knot” кофе шопд зохион байгуулагдаж байгаагаараа шинэлэг болсон байна. Бүтээмж чанарын дугуйлангийн мэдлэг хуваалцах өдөрлөгийн хөтөлбөрт туршлага хуваалцах хэсэг, урлагийн үзүүлбэр болон багийн ажиллагаа гэсэн гурван хэсгээс бүрджээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн хамгийнийг хэн сайн мэдэх вэ?, Хэн сайн зураг зурах вэ? болон хөгжөөнт тоглоомуудыг дугуйлангуудын дунд зохион байгуулжээ.
Бүтээмж чанарын дугуйлангийн III-р улирлын мэдлэг хуваалцах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















