“Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” алдаршуулах уулзалт боллоо

     Хорьдугаар зууны Монголчуудыг манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр бол эвлэлийн илгээлт өвөртлөн Эрдэнэтийн овоог зорьсон  мянган мянган залуусын сэтгэл зүрхний дуудлагаар сүндэрлэн боссон юм. Тус үйлдвэрийн түүхт 40 жилийн ой ирэх онд тохиох гэж буйтай холбогдуулан  үйлдвэрийн хөгжил, бүтээн байгуулалтанд залуу насны эрч хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн гарамгай  үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатнуудыг тодруулж, тэднийг алдаршуулж, арвин туршлагыг нь залуу ажилтнуудад өвлүүлэх зорилготой  “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага” уулзалт боллоо.        Тус цуврал уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтэс,  Уурхайчин соёлын ордон, Ахмадын нэгдсэн зөвлөл, Төрөлжсөн архив, Олон нийттэй харилцах алба хамтран зохион байгуулж байна. Эхний уулзалтад  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Ерөнхий захиргаа болон, Төслийн менежментийн хэлтэс, Геологи хайгуулын ангийн анхдагч ахмадууд оролцож, их бүтээн байгуулалтыг барьж байгуулах түүхэн цаг үеийг хамтдаа дурсахын зэрэгцээ залуу үеийнхэндээ ажлын туршлага, амьдралын сургаалаа хайрлалаа.      Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойг угтан олон хэлбэрийн үйл ажиллагаа болно. Эдгээрийн  нэг болох “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” алдаршуулах уулзалтад үйлдвэрийн бүх цех нэгж, газар хэлтсийн анхдагч, ахмадууд  оролцох юм. Анхдагчдаа алдаршуулах тус уулзалт   ирэх оны 7-р сар хүртэл үргэлжлэх аж. Уулзалтын хүрээнд “Эрдэнэсийн уурхайн их үйлсийн эхлэл” үзэсгэлэнг зохион байгуулна.  “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” дараагийн уулзалтаар Цахилгаан цех, Дулаан цахилгааны төвийн ахмад, анхдагчдын хөдөлмөр гавьяаг алдаршуулах ажээ.    
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %