“Эрдэнэт” үйлдвэрийн Онцгой комиссын хуралдаанаар ажилчдын хоолны танхимыг засварлах шийдвэр гаргалаа. Хоолны танхимыг иж бүрэн засварлах ажлыг үйлдвэрийн “РСЦ” ХХК, Засвар угсралтын цех хамтран 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх юм. “Эрдэнэт” үйлдвэр хэдийгээр эдийн засгийн хямралын нөхцөлд ажиллаж байгаа ч ажилчдын нийгмийн чухал асуудал болох хөдөлмөр хамгаалал, халуун хоолоор үйлчлэх, ажиллах таатай нөхцлийг хангах зардлуудыг танахгүй байх чиглэлийг компанийн Онцгой комисс баримталж байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсантай холбогдуулан компанийн хэмжээнд эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд үйлдвэрийн Онцгой комиссыг байгуулсан. Тус комисс долоо хоног бүрийн Мягмар гаригт хуралдаж, үйлдвэрлэл явуулахад нэн шаардлагатай зардлын асуудлыг шийдвэрлэсээр байна.















