Цахилгаан цехийн хамт олон хуучирсан элэгдсэн тоног төхөөрөмжийг солих ажлын хүрээнд тусгайлан төлөвлөгөө гарган ажилладаг. Үүний дагуу баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар тэжээдэг хоёр трансформаторын найдвартай ажиллагааны хамгаалалтад зориулсан 110 кил/вольтын элигац таслуурыг суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Ингэснээр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангаж байна. Энэхүү элигац таслуурын суурилуулалтын ажлыг хоёр долоо хоногийн хугацаанд чанартай хийж гүйцэтгэжээ.Тус хамт олон энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон шинэчлэлийн ажлуудаа хийж дуусгаад байна. Ирэх онд хуучирсан элэгдсэн тоног төхөөрөмжийг солих ажлын хүрээнд тусгайлан гаргасан төлөвлөгөөний дагуу дэд станцууд дээр орчин үеийн микропроцессорны релэ, вакум таслуур, элигац таслуурыг суурилууан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.




















