Төмрийн оёдолчин

           Эрдэнэтүйлдвэртэй ажил амьдралаа холбосон тэр л цагаас өөрийгөө  эмэгтэй хүн гэдгийг мэдэрсэн гэж ярих энэ бүсгүйтэй хэдэн хором ярилцаж суухад энэ үгний учгийг тайлсан юм.      Сүрэнжавын Түмэннаст арван хүүхэдтэй айлын найм дахь нь болж хорвоод хүн байхын утга учрыг бусдад түгээх нандин, эрхэм чанарыг өвөлсөн эгэл жирийн үйлдвэрийн ажилчин. Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэр буюу Эрээн  хороонд төрж эршүүд зантай ч эрх танхил айлын охин жүжигчин болохыг ихээр мөрөөдөж эгэлгүй амьдралыг хөглөжээ. 1988 онд арван жилийн сургуулиа төгсөж,  эршүүд зандаа дийлдэн геологич болохоор шийдэн Түлш эрчим хүч геологийн Техник мэргэжлийн сургуульд орж, гагнуурчин мэргэжлээр гурван жил сурчээ. Багануурын нэгдсэн уурхайн засварт жил гаран ажиллаад 1993 онд сургуулийн андаа даган Эрдэнэт гэдэг их айлд зочилжээ. 2005 онд Эрдэнэт үйлдвэрт  сонгон шалгаруулатаар гагнуурчин болох хориод залуусаас хоёрт орсон тэр цагаас өнөөг хүртэл Зууны манлай үйлдвэрийн ажилчидтай мөр зэрэгцэн ажилласаар байна. Хортой, шартай дээр нь мэргэжилдээ дуртай болохоор амжилт ар араасаа хөвөрсөөр.      Мэргэжилдээ дурлаж, хайртай байх нь  амьдралыг хөдөлгөгч гол хүч гэдгийг ухааран,  мэргэжилдээ тун чиг хайртай бүсгүй. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын  Засвар угсралтын хэсэгт есөн жил гагнуурчнаар ажиллаж, элэгдэж цоорсонг нөхөх биш, төмрийн нарийн оёдолд суралцахаар Металл хийцийн хэсэгт өөрийн хүсэлтээр орж ажиллажээ. Хөнгөн ажлаас илүү чаддаг зүйлээ хийх сайхан. Нарийн ур ухаан шаардсан, хийц ая данг нь тааруулах гээд л төмрийн үйлчин бүсгүйд хийх зүйл их байлаа.  Гагнасан бүтээлээ цэвэрлэж, ур ухаанаа уралдуулан, гагнаас бүр нь уран хийцтэй байх нь чухал учир, тог цахилгаанаа тааруулах, явдал суудлаа тохируулах, амьсгаагаа хуваарилахаас эхлээд дэг жаяг бүр нь үнэ цэнэтэй ажил.       Зогсолтгүй эргэлдэх тээрмийн хүрдийн хүчийг сааруулах эрх үйлдвэрийн ажилчдад байхгүй. Засварын үед тоног төхөөрөмжийг гагнахдаа гаргууд байх нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлнө. Сард том, жижиг нийлсэн 20- иод бүтээл гаргадаг гэхээр сүүлийн хоёр жилийн байдлаар 500-аад бүтээл төмрөөр уралжээ. Бутлуурын араа, шүд элэгдэл ихтэй байдаг тул,  олон ч удаа гагнуур хийнэ. Бутлуурын араа шүдний дийлэнх нь буюу 90 хувь нь дороо л элэгдэн төмрийн үйлчин бүсгүйн гар дээр ирнэ. Бодлоо....Яавал бутлуурын араа шүдийг илүү удаан ажиллуулах вэ гэж...Үүний эцэст хардогс, элдогс материалыг туршиж үзэн гагнаас хийхээр шийдэж тухайн араандаа тэмдэг тавин явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэмдэгтэй бутлуурын араа түүний гар дээр ирсэнгүй.  Бутлуурын шүдний элэгдлийг  багасгах, насжилтыг нь уртасгасан томоохон бүтээл болсон нь энэ.  Энэ шийдлээс бутлуурын араа шүдний элэгдэл бүрэн буурсан гэж хэлж болно.  Энэ бүтээлээрээ уралдаанд оролцож гуравдугаар байрыг ч  эзэлжээ. Санхүүгийн хэмнэлт ихээр гарсан нь мэдээж.      Загвар зохион бүтээгч байхгүйгээр оёдол гарахгүйтэй адил гагнуурчид үгүй бол тоног төхөөрөмж үгүй юм. Олон жилийн нөр их туршлага, хичээнгүй хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр төмрөөр даашинз урлах дайны болжээ. Мэргэжилдээ мэргэшинэ гэдэг энэ л юм. Хүнийг хамт олон найз нөхөд нь төлөвшүүлэн хүмүүжүүлдэг болохоор нөхөрлөлөө дээдлэн хамгаас илүүд хүндэлнэ.  Токорьчин, кранчин, оператор, гагнуурчин мэргэжилтэй эгч, дүү нийлсэн зургаан бүсгүйн нөхөрлөл олон жил үргэлжилжээ. Одоо ч хэвээр. Дутууг нь дүүргэж, алдаа оноог нь дэнслэн, ааш зангаа авсан бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс сурсан зүйл их гэдгийг төмрийн үйлчин бүсгүй мартахгүй. Энэ нөхөрлөлийг Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон үеэс л эхэлсэн болохоор өнөөх эршүүд зантай бүсгүйн “эмэгтэй” болсон түүх эхэлжээ. Ажилсаг, шартай, эршүүд зантай эгэл бүсгүй тэрээр ээж М.Цэвэгжав, аав Л.Сүрэнжаваас өвлөж авсан олон эрдмийн нэг нь төмрөөр сийлбэрлэн  “наадах” эрдэм гэдгийг баталжээ. Ээжийнхээ, хоёргүй сэтгэлээр нэг л зангаар ажиллаарай гэх эрхэм сургаалийг үйл хөдлөл бүртээ мөрдлөг болгон гарын ураар хатуу төмрийг уяраасаар л байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 40-н жилийн ойн баярыг угтаж томоохон бүтээл туурвихаар төмрийн оёдолчин бүсгүй эсгүүрийнхээ ажилд хэдийн оржээ.  Их ажлын хажуугаар өрх гэрээ өөд нь татна, гал голомтоо дээдлэнэ. Нөхөр хүү хоёртойгоо амьдралыг цэцэглүүлэн өөрийн гараар урласан  зуухаар өргөө гэрээ батжуулан галаан өрдөж сууна. Ганц хүүгээ өрх тусгайрлахад нь гал голомтоосоо таслан өөрийн урласан зуухаа өгнө өө гээд ярьж суух энгүүхэн агаад эрхэмсэг төмрийн оёдолчин бүсгүйдээ ажил үйлийн дөл өөдөө байхыг хүсье.    А.Бямбамаа    
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %