А.Цэрэнсодном: - Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос дараах тодруулгыг авлаа.  

- Шилэн дансны тухай хууль оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийн үйлчлэлд төрийн өмчит компанийн хувьд “Эрдэнэт” үйлдвэр хамаарна.  Хуулийн зорилт нь төсөв, хөрөнгө, санхүүтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгож, түүнд иргэд хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх юм. “Эрдэнэт” үйлдвэр энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
- “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогчоор ахлуулсан Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг хууль хэрэгжүүлэх талаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Шилэн дансны мэдээллийг компанийн цахим хуудас болох www.erdenetmc.mn хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх юм. Тус цахим хуудсанд шилэн дансны бие даасан цэсийг үүсгэж, шилэн дансны стандарт хангасан өөрчлөлт оруулна. Мэдээллийг тогтмол шинэчилж байх, хариуцаж ажилах цех, хэлтэс, нэгжийн дотоод бүтцэд өөрчлөлт хийхээр яригдаж байна. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө манай үйлдвэрийн Санхүүгийн хэлтэс, Эдийн засаг маркетингийн хэлтсийн ажилтнууд Улаанбаатар хотноо сургалтанд хамрагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх сургалт сурталчилгааг компанийн хэмжээнд хийх талаар холбогдох цех, хэлтсүүдтэй санал солилцож байгаа. Шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ гэж хуульд тодорхой заасан. Хяналт тавих үйл ажиллагаа хэрхэн явагдах, хуулийг яаж хэрэгжүүлэх нь үр дүнтэй болох талаар орон нутгийн төр захиргааны байгууллага, компанийн хэмжээнд хамтран хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажил “Эрдэнэт” үйлдвэрийн ажлын хэсгийн хүрээнд эрчимтэй хийгдэж байна.
- Хуульд зааснаар “Эрдэнэт” үйлдвэрийн ямар мэдээлэл олон нийтэд цахим хуудсаар ил тод хүрэх вэ?
- Хуульд заасны дагуу Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс, Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр, худалдан авах үйл ажиллагаа, төр болон орон нутаг дахь хувь эзэмшлийн талаар гаргасан хэлцэл, батлан даалт зэрэг төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээний талаарх мэдээллийг үйлдвэрийн цахим хуудсанд оруулахаар бэлтгэж байна.
- “Эрдэнэт” үйлдвэрт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ олон нийтэд  ил тод болох уу?
- Тийм. Олон нийт мэдээллээр хангагдахаар “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийдэг, авлига хээл хахууль авдаг гэсэн олон нийт, иргэдийн хардлага үгүй болно. Улсын төсвийн зардал үр ашигтай болж, энэ хөрөнгийг захиран зарцуулж байгаа үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой болж байгаа юм.
- Шилэн дансны тухай хууль нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багаас дэвшүүлсэн 9 зорилтын нэг авлигаас ангид байх зорилттой уялдаж байна. Өнгөрсөн 2014 онд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтнууд авлигаас ангид байж чадсан болов уу?
- Авлигаас ангид байх зорилтын хүрээнд бид Авлигатай тэмцэх газар, орон нутгийн хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2013, 2014 онд байгуулсан. Гэрээний хүрээнд хууль тогтоомж сурталчилах, ёс зүйн дүрмийг баримталж ажиллах талаар заавар зөвлөгөө авч ажиллалаа. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдан албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудаас авлига, албан тушаалын гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдол 2014 онд гараагүй. Энэ нь манай үйлдвэрийн хамт олон авлигаас ангид байх зорилтоо хэрэгжүүлж чадсаны үр дүн юм.
-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %