ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)
ЭРДЭНЭТ ҮЙДВЭР ХХК
Зөвлөх үйлчилгээний нэр: “ERP системийн зөвлөх үйлчилгээ”
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бизнес үйл ажиллагаа, мэдээллийн системийн харилцан уялдаа, өнөөгийн байдлыг хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэх. Компанийн бизнес үйл ажиллагааны онцлогт нийцсэн, ERP нэвтрүүлэлтийн явцад компани болон нийлүүлэгч байгууллагын хоорондын ойлголцлыг дээд түвшинд байлгах, системийн бүрэлдэхүүн хэсэг, боломжуудыг нарийвчлан тусгасан ERP системийн техникийн тодорхойлолтыг бэлтгэх. ERP системийг нэвтрүүлэхэд тохиолддог нийтлэг бэрхшээлээс зайлхийх, эрсдлийг хамгийн бага байлгах, системийг амжилттай нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх зэрэгт зөвлөх сонгон шалгаруулахад оршино
Зөвлөх нь ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.Үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна:
Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн хуулийн этгээд болон хуулийн 36.5.4 зүйлд заасан бусад этгээдийн нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргана. Ажил гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох зөвлөх нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх ёстой. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага тэдгээрийн гүйцэтгэл, ажиллах боловсон хүчний чадвар, тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зохиогчийн эрхээр хамгаалагдсан патент эзэмшиж байгаа байдал, туршлагын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Сонирхсон зөвлөх нь нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно. Мэдүүлгээ Улаанбаатарын цагаар 2017 оны 9 дугаар сарын 14–ны өдрийн 11:00 цагт багтаан ирүүлнэ үү.
Хаяг: 61027, Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай-1, Эрдэнэт үйлдвэр ХХК Ерөнхий захиргааны 2-р байрны 1-р давхар 116 тоот
Утас: 01352-73809, 99351265, 99351641
Захиалагчийг төлөөлж Б.Алтангэрэл















