ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)
ЭРДЭНЭТ ҮЙДВЭР ХХК
Зөвлөх үйлчилгээний нэр: “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах”
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн зөвөлгөө өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад энэхүү ажлын гол зорилго оршино.
Зөвлөх нь Олон улсад Нягтлан бодох бүртгэлийн аудитын үйлчилгээ үзүүлдэг компани, аж ахуйн нэгжүүд байна. Ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.Үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна.
Захиалагч тухайн зарын дагуу саналаа ирүүлсэн хуулийн этгээд болон хуулийн 36.5.4 дэх зүйлд зааснаас бусад этгээдийн нэрсээс бүрдсэн дэлгэрэнгүй жагсаалт гаргана. Ажил гүйцэтгэгч болон түншлэлийн тэргүүлэх, голлох зөвлөх нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байна. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага тэдгээрийн гүйцэтгэл, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Сонирхсон зөвлөх нь нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно. Мэдүүлгээ Улаанбаатарын цагаар 2017 оны 9 дүгээр сарын 15–ний өдрийн 11:00 цагт багтаан бичгээр ирүүлнэ үү.
Хаяг: 61027, Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай-1, Эрдэнэт үйлдвэр ХХК Ерөнхий захиргааны 2-р байрны 1-р давхар 116 тоот
Утас: 01352-73809, 99351265, 99351641
Захиалагчийг төлөөлж Б.Алтангэрэл















