Хамтын гэрээг дүгнэв

“Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны 2014-2015 оны Хамтын гэрээний эхний жилийн биелэлтийн явц, өнгөрсөн оны сүүлээр хамтран зохион байгуулсан нэг сарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр ажиллагчдаас гарсан санал шүүмжлэлийн дагуу авч хэрэгжүүлэх ажлын тухай хоёр тал өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэв. Энэхүү хэлэлцээрт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа болон ХАБЭА, маркетинг, эдийн засаг, цалин хөлс, хүний нөөц, хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ҮЭ-ийн холбооны дарга Н.Батбаатар, тэргүүлэгчдийн хамт оролцон харилцан мэдээлэл хийж бодлогоо тайлбарлан санал солилцлоо. Энэ үеэр Хамтын гэрээний заалт 98,2 хувьтай биелэгдэж байгааг онцлов. Хамтын гэрээний 2.5 буюу “Компанид 20 ба түүнээс дээш жил ажиллаад өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож буй ажилтны нэг хүүхдийг мэргэжлийг нь залгамжлуулан ажиллуулах” заалтанд “нарийн мэргэжил” гэсэн өөрчлөлт оруулах үйлдвэрийн захиргааны саналыг Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр танилцуулсан. Харин ХИУ-н ҮЭ-ийн хороон дарга П.Баттөр “...амьдралын даатгалын үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх” гэсэн 11.16 заалтыг Хамтын гэрээнээс хасах санал гаргасныг Хамтын гэрээний 12.3 заалтыг үндэслэн нөгөө талд бичгээр гаргаж нягтлан судлаад дахин хэлэлцэхээр нээлттэй үлдээв. Хоёр тал хамтран зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр үйлдвэрийн ажиллагчдаас 800 гаруй санал, хүсэлт, шүүмжлэл гарсныг багцлахад ХАБЭА, ажлын хариуцлага, хүний нөөц, цалин хөлс урамшууллын асуудалд чиглэгджээ. ХАБЭА-н талаарх санал, шүүмжлэлийн 90 орчим хувь нь ажлын хувцас, гутал, хамгаалах хэрэгслийн талаар гомдол байв. Энэ асуудлыг дэлхийн шилдэг уул уурхайн компаниудын жишгээр “Аутсорсинг” төсөл хэрэгжүүлэх замаар шийдвэрлэхэд санал нэгдэв. Эдийн засгийн хямралын үед ч ажиллагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, амьдрал ахуйг нь сайжруулах, бүтээлч ажил, инновацийг хөхиүлэн дэмжих, ур чадварыг шударгаар үнэлэх, ажлын байрыг найдвартай хадгалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэдэгт талууд санал нэгдэв. 
Н.ЭНЭБИШ
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %