Компанийн Ерөнхий захирлын тушаалаар өнөөдөр хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталлаа. Тус журам 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөнө. “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталжээ. Тус журам компанийн хэмжээнд мөрдлөг болохоос өмнө ажилтнуудад танилцуулахыг хэлтэс, цех, алба, төлөөлөгчийн газрын дарга нарт үүрэг болгосон байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн материал техник хангамжийн бааз болон цех, нэгжүүдэд бараа материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичиг бүрдүүлэх журам шинэчлэгдэн батлагдлаа. Тус журам нь компанийн Ерөнхий захирлын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн тушаалын хүрээнд бараа материал хүлээн авах, олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох юм. Журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан баримт бичиг бүрдүүлэх, гадны нийлүүлэлтийн чанарыг хянах зэрэг өмнө батлагдсан журмуудыг хүчингүй болголоо.















