Өдөр тутам уншигчдынхаа гарт очдог “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, ”Үндэсний шуудан”, “Монголын үнэн” зэрэг төв хэвлэлүүд сүүлийн дугаар бүртээ “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олны үйл амьдрал, ажлын ололт амжилт, сайн үйлсийн талаарх мэдээ мэдээллийг тэргүүн болон дэд нүүрэндээ онцолжээ. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид ой хээрийн түймэртэй тэмцэж буй Онцгой байдлын газрын алба хаагчдад нэн шаардлагатай эд зүйлс илгээсэн үйл явдлыг сонинууд онцолж, “Уурхайчдын сэтгэл зүтгэл шингэсэн тусламж Онцгой байдлынханд хүрлээ” гарчгийн дор нийтэлсэн байна. Мөн төв болон орон нутгийн мэдээллийн mminfo.mn, ibook.mn, control.mn, ontslokh.mn, еrdenetnews.mn, еrdenetinfo.mn, еtzone.mn, еtpost.mn, еrdenetmedeelel.mn сайтууд уурхайчдын сайн үйлсийг олонд түгээхэд анхаарал хандуулав. Монгол улсдаа нийгмийн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэгч жишиг компаниар тодорсон Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны нийгмийн сайн сайхны төлөө хийж буй үйлс цаашид тасралтгүй үргэлжлэнэ гэдгийг ч хэвлэлүүд дурьджээ.



















