Оны эхний хагас жилийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөт ажлуудаа сайн гүйцэтгэж, “дүүрэн хангалттай”, “хангалттай” үнэлгээ авсан цех хамт олон, ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар урамшуулав. Гамшгаас хамгаалах сургалт дадлагыг чанартай явуулж, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар ахиц, амжилт гаргасан Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Спортын ордон, Ган бөмбөлгийн цехийн хамт олон “Дүүрэн хангалттай”, бусад цехүүд “хангалттай” үнэлэгдсэн байна. Ажилтнуудаас Ил уурхайн мэргэжлийн ангийн дарга Б.Отгондаваа, орлогч дарга С.Гандуулга, Авто тээврийн байгууллагын мэргэжлийн ангийн сэргээн босголт хариуцсан ажилтан Х.Болдбаатар, Спорт ордны мэргэжлийн ангийн орлогч дарга З.Сүлдболд, Ган бөөрөнцгийн цехийн мэргэжлийн ангийн дарга А.Отгончулуун, орлогч дарга Д.Бат-Эрдэнэ нар “Дүүрэн хангалттай” үнэлгээ авч, нэг сарын үндсэн цалингийн 20 хувийн урамшууллаар шагнуулав.
.jpg)















