Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын ажилтнуудад хүргэх тусламжийн цуваа 2017 оны 07 сарын 16-ны өдөр Орхон аймгаас хөдөлсөн байна. Уг тусламжийн эд зүйлсийг аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ХХК, хувь хүмүүсийн дэмжлэг, хандиваар бүрдүүлсэн юм. Ерөө суманд гарсан гал түймрийг унтраах ажилд манай аймгийн Онцгой байдлын 30 гаруй ажилтнууд дайчлагдан ажиллаж байгаа аж. Өнөөдөр өглөө аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн Онцгой байдлын комиссыг шуурхай хуралдуулж, гал түймэр унтраах ажилд шаардлагатай эд материал бусад зүйлсийг цаг алдалгүй хүргэхээр шийдвэрлэсэн юм. Шуурхай хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссын дэд дарга Д.Золжаргал мэдээлэл хийж, түймэрт ажиллаж буй албан хаагчдын хүнс дууссан. Мөн ажлын гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас зэрэг эд зүйлс нэн түрүүн шаардлагатай байгааг хэлэв.


























