Жил бүр “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс тус бага хурлыг зохион байгуулж, 2014 оны ажлаа хамт олондоо тайлагнан хэлэлцүүлдэг. Энэ сарын 7-ны өдөр “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал Уурхайчин соёлын ордонд болох юм. Тус үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо, бодлого Монгол улсын уул уурхайн салбартаа жишиг болдог. Хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудал нь хамгаалах хэрэгслийн хангамж, хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол, эмчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын үр дүнтэй сургалтууд, ажиллагчдын хандлага, сэтгэл ханамж, төсөв зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудын төлөөлөл 440 хүн “Нэн түрүүнд ХАБ” бага хуралд хэлэлцэнэ.















