Тулгар төрийн 2226, Их Монгол байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс аймаг, цэргийн болон залуу бөхчүүд оролцсон нийт 256 бөх зодоглосноос Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн начин Д.Хишигдаваа түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангалаа. Тус аймгийн баяр наадамд Монгол улсын харцага Э.Батбаатар, Н.Саранцогт, Г.Батбаяр, Монгол улсын начин И.Ендонсамбуу, н.Энхтуяа, аймгийн Хурц арслан Х.Ганбаатар, Д.Тайванбаатар, арслан Б.Гантөмөр нарын газар газрын хүчтэнүүд Эрдэнэтийн наадамд хүч бяраа сорин барилдаж, энэ жилийн түрүү бөхөөр аймгийн начин, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, Хас банкны бөх Д.Хишигдаваа тодорч, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ.
Орхон аймгийн наадмаар аймгийн арслан төрлөө
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















