Тулгар төрийн 2226, Их Монгол байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс аймаг, цэргийн болон залуу бөхчүүд оролцсон нийт 256 бөх зодоглож байна.
Монгол улсын харцага Э.Батбаатар, Н.Саранцогт, Г.Батбаяр, Монгол улсын начин И.Ендонсамбуу, н.Энхтуяа, аймгийн Хурц арслан Х.Ганбаатар, Д.Тайванбаатар, арслан Б.Гантөмөр нарын газар газрын хүчтэнүүд Эрдэнэтийн наадамд хүч бяраа сорин барилдаж байгаа юм. Наадмын хүчит бөхийн барилдаан маргааш гурвын даваагаар үргэлжилнэ.















