Эрдэнэт үйлдвэр ба Эрийн гурван наадам

     
Монгол түмний үндэсний их баяр наадам айсуй.  Хүчит бөх, мэргэн харваач, хурдан морьдын төгс зохицлын гайхамшиг  эрийн гурван наадам бол Монгол хүний дэлхийд хосгүй бахархал билээ. Эрдэнэтийн наадмын тухай сэдвийн дор зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээрээ овоглосон эрийн гурван наадмын эрхэм гурван өнгийг уншигчидтайгаа уулзуулж буй.  Эхний зочин маань Аймгийн Арслан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гэрээт цагдаагийн тасгийн ажилтан Батсүхийн Гантөмөр. Эрдэнэтийн залуу арслангуудынхаа зүүний магнайд эрэмбэлэгдэж буй тэрээр Орхон аймгийнхаа бөхчүүдийн галыг  ахалж, наадмын бэлтгэл сургуулилтаа хэдийнэ эхэлжээ. Энд аймгийн арслан Д.Үржинбаатар, Т.Чулуунгэрэл, Б.Уртбаяр нарын 20 гаруй бөхчүүд нэг гал болон бэлтгэлээ хийж байгаа юм. Бэлтгэл сургуулилтын багшаар аймгийн заан, Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч О. Заяа ажиллаж байгаа аж. 
 
УЛСЫНХАА НААДАМД ЗОДОГЛОХ НЬ БӨХ ХҮН БҮРИЙН МӨРӨӨДӨЛ БАЙДАГ
 
 
 

 

 


Бөх хүн гэж ер нь ямар хүн байхыг хэлдэг вэ, зөвхөн барилдаад явахад л хангалттай юу гэж асуухад минь ухаан, жудаг, төлөв түвшин эр хүний дээд чанар гэж ойлгодог гэсэн юм.


 

   
Бидний бэлтгэл өглөө эрт эхлэнэ. Ургах нарнаар уулын орой өөд  гүйнэ.  Өдөрт гурван удаа бэлтгэл хийж байгаа. Бөхчүүдийн бэлтгэлийн үеийн хоолны орцонд  шөлтэй хөц удаа, шар будаа, монгол лавшаа, тараг цагаан идээ гээд бидний яс шөрмөсөнд хүч өгөх үндэсний хоол зонхилно. Ер нь жин нэмэх гэдгийг таргалалт биш, булчингийн масс нэмэгдүүлэх талаас нь авч үзэх ёстой байх.  Мэдээж, гэдэс хэвлийгээр их жин нэмбэл хөдөлгөөн удаашрах, хөлд орох мэхэнд  хүндрэлтэй болох гээд олон сөрөг талтай.  Тиймээс үндэсний бөхийн бүхий л зөв дэг  журмыг  сахиж  явахыг хичээдэг гэж манай зочин яриагаа эхэлсэн. Бөх хүн гэж ер нь ямар хүн байхыг хэлдэг вэ, зөвхөн барилдаад явахад л хангалттай юу гэж асуухад минь ухаан, жудаг, төлөв түвшин эр хүний дээд чанар гэж ойлгодог гэсэн юм. Товч бөгөөд тодорхой түүний хариултаас зочныхоо төлөв байдлыг олж харах шиг болсон.
 
   
 
БӨХИЙН СПОРТЫН ЗАМД ААВ МИНЬ ХӨТӨЛСӨН
 
   
Би Булган аймгийн Ингэттолгойн Сангийн аж ахуй буюу одоогийн Сэлэнгэ сумын унаган хүүхэд. Аав минь Орхон сумын уугуул л даа. 1980 –аад онд Сэлэнгэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид хуваарилагдаж очоод, манайх тэндэхийн айл болсон түүхтэй. Бид ээжээсээ дөрвүүлээ, би том нь. Аав минь үндэсний бөхөд их сонирхолтой, өөрөө барилддаг хүн. Сумынхаа наадамд гурав давчихдаг байлаа. Намайг дүү нартай юмуу хамар хашааны хүүхдүүдтэй барилдуулж, бөхийн мэх зааж өгдөг байв. Энэ нь хүүхэд үеэсээ барилдаж эхлэх гарааг тавьсан. Тиймээс бөхийн спортод хөтөлсөн миний анхны багш бол аав минь юм даа. Идэвхтэй бөхийн бэлтгэл хийж эхэлсэн үе бол найм, есдүгээр ангид байх тэр жилүүд. Сумынхаа наадмаар өсвөрийн бөхчүүдийн барилдаанд анх түрүүлээд их урамшиж билээ. Тэгээд л Булган, Орхон аймагт тойргийн барилдаануудад барилдаж, аймгийн начин цол хүртсэн. Түүний дараа 2012 оны наадмаар аймагтаа 6 давж  Харцага цол, 2013 онд үзүүрлэж  аймгийн Заан цол, 2015 онд шөвгийн дөрөвт үлдэж Харцага цолны чимэг зүүсэн. 2016 онд Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Аймгийнхаа наадамд барилдаж, дарааллаар нь цолонд хүрч  яваа. Өөр амжилтууд гэвэл, “Хөдөөгийн хүчтэн” улсын аварга шалгаруулах барилдаанаас хувийн дүнгээр 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл тедаль хүртсэн. 2012 онд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Сумын заануудын барилдаанд үзүүрлэж байв. Энэ барилдаанд 480 гаруй сумын заан цолтой бөхчүүд барилдсан юм. Миний мэргэжил үндэсний бөхийн багш, дасгалжуулагч. Үндэсний Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Багш маань  Баянхонгор аймгийн харьяат Монгол улсын начин, Самбо бөхийн дэлхийн аварга Гандолгорын Батсүх гэж сайхан начин байв. 2007 онд сургуулиа төгсөөд, Эрдэнэтэд ирэхэд  Дотоодын цэргийн ангийн захирагч, Монгол улсын Заан Чадраабалын Бямбадорж гэж хүн намайг дэргэдээ авч, Дотоодын цэргийн ангид ажилд оруулж өгсөн. Бөхийн спортод хөтөлсөн анхны багш миний аав  бол гар дээрээ өлгийдөж, үндэсний бөхийн эрдмийг заасан ачтай багш нар минь Монгол улсын заан Ч.Бямбадорж, улсын начин Г.Батсүх  юм. Ажил амьдралын харгуйд хүргэсэн багш нартаа үргэлж баярлаж явдаг даа. 
 
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ОНЦГОЙ ОБЬЕКТЫГ МАНАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ
 
 
  2007 оноос хойш  Эрдэнэт үйлдвэрт  10 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх ирж байхад  Дотоодын цэргийн анги нэртэй байсан. Одоо  Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн тасаг болсон. Миний ажил үүрэг бол Эрдэнэт үйлдвэрийн Тэсрэх бодисын үйлдвэр, агуулах, түүний ойр орчмын бүс газрыг  харуулд гардаг. Дэлхийд нэр хүндтэй, Монгол улсын маань нэрийн хуудас болсон  Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн уурхайгаа манаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй энэ ажлаараа би цаг  ямагт бахархдаг.  Тэсрэх бодисын үйлдвэр бол манай үйлдвэрийн бүс дэх онцгой обьектуудын нэг. Тэр ч утгаараа бид үргэлж хариуцлагатай, анхаарал болгоомжтой, ажилдаа эзний ёсоор хандах  ёстой гэж  боддог. Миний баримталж явдаг, заавал хийнэ гэж боддог явдаг зүйл маань байнгын бэлтгэл сургуулилт. Өдөр бүхэн бэлтгэл хийдэг. Тасрахгүй хийж явахад амжилт ирнэ гэж боддог. Энэ зорилгоо  биелүүлэхэд ажлын маань онцлог бас тохирдог. 24 цаг ажиллаад, 48 цаг амардаг. Үүний зэрэгцээ манай удирдлагууд намайг их дэмждэг юм. Тэмцээн уралдаан, бөхийн барилдаанд оролцох үед чөлөө, зөвшөөрлийг цаг тухайд нь өгнө. Эргэн тойронд минь үндэсний бөхөө дээдэлдэг, энэ спортод хайртай хүмүүс олон байдаг учраас надад их урам зориг болдог. Тиймээс тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй сайн барилдахыг хичээж явна.    

Дэлхийд нэр хүндтэй, Монгол улсын маань нэрийн хуудас болсон  Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн уурхайгаа манаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй энэ ажлаараа би цаг  ямагт бахархдаг.


 
 
ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮДЭЭС УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД ТӨРӨӨСЭЙ
 
 
     Их спортыг дэмжих тал дээр хамгийн их хөрөнгө оруулалт хийж, тамирчдаа дэмждэг компанийн түрүүнд манай Эрдэнэт үйлдвэр явж байгаа. Тиймээс ч Монгол орныхоо нэр алдрыг тив дэлхийд өргөж яваа олон тамирчид Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт клубээр  овоглодог. Харин манай Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа бөхчүүдээс Хангарьдын нэр дээр барилдаж байгаа бөхчүүд байдаггүй. Аймгийн арслан Болдын Эрдэнэхүү л байна даа. Бусад нь бол өмнө нь сайн барилдаад цолонд хүрсэн, сайн барилдаад эхэлсэн, ер нь амжилтанд хүрч яваа бөхчүүд байна. Яг багаас нь гэдэг ч юмуу, доороос нь бэлдэж гаргаж ирсэн бөх гэвэл одоогоор гараагүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр, манай Хангарьд клубт үндэсний бөхийн дасгалжуулагч байхгүй. Тэгэхээр үндэсний бөхийн тамирчин гэж бэлтгэгдэхгүй байна гэсэн үг. Тиймээс Эрдэнэтэд төрсөн унаган хүүхдүүдээс  төрөлх хот, үйлдвэрээрээ овоглож, улсын алдар цолонд хүрсэн том бөхчүүд төрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ тухайд манай Хангарьд клуб  илүү их санаачилгатай ажиллана гэж итгэдэг. Бас нэг бодож явдаг юм гэвэл, одоо барилдаж байгаа бөхчүүдээ бодлогоор дэмжээд улсын чанартай том барилдаануудад, тухайлбал, Цагаан сар, Дөрвөн уулын хишиг зэрэг барилдаануудад оролцуулж байгаасай. Үндэсний бөхийн дасгалжуулагчтай болчихвол  бөхчүүдээ багаар нь дасгалжуулаад аваад явахад  бөхчүүдийн маань чансаа  сайжрана гэж боддог. Тэгээд ч улсын баяр наадамд барилдах суурь бэлтгэл болж өгөх боломжтой. Ер нь бөх хүн болгон л улсынхаа наадамд зодоглож, хүч бяраа үзэн барилдахыг хүсч мөрөөдөж явдаг шүү дээ.Энэ жил би Эрдэнэтийнхээ наадамд барилдана. Ирэх жилээс улсын баяр наадамд зодоглох бодолтой байгаа. 
 
 
Гэрэл зургийг Б.БАТТӨГС
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %