Эрдэнэт үйлдвэрийн цехүүд Баян-Өндөр сумтай “хөршийн харилцаа”-тай хамтарч ажиллахаар боллоо

     Иргэдэд хамгийн ойрхон ажилладаг засаг захиргааны анхан шатны нэгж бол баг юм. Тиймээс  Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймагтай хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнийхөө  нэг хэсгийг  “Хүний хөгжил багийн хөгжлөөс  эхтэй”  уриан дор хэрэгжүүлэх юм.  Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил дэвшил аймаг орноос, аймаг орны хөгжил сумаас, сумын хөгжил багаас, гэр бүлээс   шууд хамааралтай.  
     Өнгөрсөн сард  Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн иргэдтэй  болон “Уурхайчдын нийгмийн асуудал” сэдвээр зөвлөлдөх уулзалтуудыг   зохион байгуулж,   хүний хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, баримтлах бодлогоо тодорхойлсон.  Энэ дагуу Орхон аймагтай хамтран олон үйл ажиллагаа эхлүүлж байгаагийн нэг нь  Эрдэнэт үйлдвэрийн  цех нэгжүүд, Баян-Өндөр сумын багуудтай “хөршийн харилцаа”-тай хамтран ажиллах санаачилга юм. Цаашид үйлдвэрийн газар, хэлтсүүд, багууд санаачилга гаргаж үр дүнд хүрэх ёстой. Үр дүнг бид урамшуулахад бэлэн байгаа. Бичиг баримт бол эхлэл. Жилийн дараа өнөөдөр хамтран ажиллахаар болсон талууд бодит үр дүнд хүрсэн байхыг хүсэж байна. Энэ бүхэн Эрдэнэтчүүдийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй цогц бодлого гэдгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ онцоллоо.
     Өнөөдөр Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд “хөршийн харилцаа”  тогтоож, хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрийн цех нэгж, багуудад батламж гардуулав.  Баян-Өндөр сум нийт 23 багтай. Харин Эрдэнэт үйлдвэрийн 16 цех, газар хэлтсүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.  
     “Хөршийн харилцаа”-тай хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрийн цех нэгж, багууд хотын төв болон гэр хорооллын зам талбай засах, иргэдийн чөлөөт цаг, амрах орчныг тохижуулах зэрэг хүний хөгжилд чиглэсэн бүхий л ажил, бүтээн байгуулалтыг хамтран хийх юм.  Мөн орон нутгийн өмнө тулгамдаж буй дэд бүтэц болон бусад хүндрэл бэрхшээлийг хөршийн найрсаг харилцааны хүрээнд хамтран шийдэж, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Анхан шатны нэгж байгууллагуудын энэхүү нягт хамтын ажиллагаа нь Орхон аймгийн хөгжил дэвшил,  Эрдэнэтчүүдийн аж амьдралд томоохон ахиц авчирна гэдэгт итгэлтэй байгааг орон нутгийн удирдлагууд энэ үеэр тэмдэглэн хэлэв. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %