Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүллээ

     Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарч Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгуулах, сэргээн засварлах үйл ажиллагаа ид явагдаж байна.   
     Энэ сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймгийн нутагт  хүчтэй салхи шуурч, бороо, мөндөр орсны улмаас аянга бууж Эрдэнэт дэд станцад гэмтэл гарсан юм.  Энэ гамшиг болсон зурвас нь харьцангуй хүн ам бага суурьшдаг орчинд тооцогддог. Нийтдээ 56,4 км-ийн урттай шугамд 13 бетон тулгуур хугарч унажээ. Үүнээс шалтгаалан  Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад цахилгааны саатал гарсан юм. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас үүссэн аваарыг яаралтай арга хэмжээ авч гурав хоногийн дотор арилгаж өнөөдөр эрчим хүчний хэвийн үйл ажиллаатай боллоо.
     Гамшгийн үеэр Орхон аймгийн хэмжээнд 21 айл үерт нэрвэгдэн орон гэргүй болоод байна. Үерийн үеэр нийтдээ мянга гурван зуугаад толгой бод, бог мал хорогдсоны хоёр зуун тавь гаруй нь Орхон аймгийн 10 өрхийн мал сүрэг юм. Хорогдсон малыг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авсан. Улсын болон аймгийн онцгой комисс, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийнхэн  хоёр өдөр ажиллаж шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.


    Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагаа болон, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн гамшгаас үүдэн гарсан хор хохирлыг яаралтай арилгах, 110 квт-ын шугамын засварыг яаралтай сэргээн засварлах ажилд техник тоног төхөөрөмж, машин механизмаар тусламж үзүүлжээ. Эрдэнэт үйлдвэр байгалийн эрсдэлтэй үзэгдэл, аваарын гэнэтийн тохиолдолд ямагт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажилладаг.
     Эрдэнэт үйлдвэрээс өндөр хүчдэлийг буулгах ажилд  25 тонны кран, комацу универсал трактор, экскаватор, дугуйт ачигч, К-744 авто чирэгч, автосамосвол, өрмийн машин  зэрэг шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмж бүхий ажилчдаар ханган хурдан шуурхай ажиллаж аюултай эрсдлийг намжаалаа. Мөн шаардлагатай зарим машин техникүүдийг шатахуунаар ханган ажилласан байна.  Том оврын цахилгааны тулгуур шонг тээвэрлэх, гамшгийн голомтод тээврийн хэрэгслийг аюулгүй нэвтрүүлэх үүднээс үерийн усанд эвдэрсэн голын голдрил, суваг шуудууг засварлах, тэгшлэх ажилд 65 м3 хайрга, дайрга,  12 метрийн  урттай 800-ийн ган хоолой зэрэг материалаар тусламж үзүүлсэн. Гамшгийн үеэр ажилласан 60 гаруй хүний хоол ундыг Эрдэнэт үйлдвэрийн “Москва Петушки” ресторанд бэлдэн хүргүүлжээ. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олондоо талархаж байгаагаа аймгийн удирдлагууд бахархан ярилаа.
     Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүлж Орхон  аймгийн засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нараар ахлуулсан ажлын хэсэг гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдтэй газар дээр нь очиж, бодит байдалтай танилцлаа. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүд орон гэргүй болж, мал сүрэг нь хорогдон, зутруухан байна. Малчин өрхөөс бог голдуу мал багадаа л гэхэд зуугийн тал мал гамшгийн үеэр хорогджээ. Ажлын хэсгийн төлөөлөгчид байгалийн гэнэтийн энэ үзэгдэл ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэдий ч сэтгэл санааг дэмжих нь чухал гэж үзлээ. Айл өрхүүдийн гэрийн хана, унь зэрэг нь хугарч, дахин ашиглагдах боломжгүй болсон. Гэрийн дотор тавилгаас өөр зүйлгүй болж, энд тэндгүй норж, сэмэрсэн зүйлс л үлджээ. Хүнд хэцүү байдалтай тэд танилцан сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Эхний ээлжинд байгалийн гамшгийн хор нөлөөгөөр гэргүй болсон таван айл өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгөв. Хүчтэй салхи шуурга, аадар, эрхий хуруун чинээ их хэмжээний мөндөр орсны улмаас айлуудын хашаа ихээр нурж унасан нь харагдана. Аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэт үйлдвэрийн Гал унтраах аврах 58-р ангийн бие бүрэлдэхүүн айлуудын нурсан хашааг босгож, хадаж өгч байгаад иргэд баярлаж, талархаж байгаагаа хэлж байлаа.  

     Гамшгаар нийт зуу гаруй иргэний амины өмчид ойролцоогоор 120,7 сая төгрөгийн хохирол учирсан дүн мэдээг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Орон нутгийн дотоод нөөц боломжоо ашиглан гамшгийн хор уршгийг арилгахад дөч гаруй сая төгрөг зарцуулагджээ.  Мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдийг малжуулах  төсөл хөтөлбөрт хамруулна гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна. Гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах аян үргэлжилсээр байна. Улсын их баяр наадмаар хүн бүрийн магнай тэнийж, баясан цэнгэдэг болохоор эдгээр өрх айлууд ч байгалийн гамшгийг даван туулж, олны дэмээр орон гэртэй болцгоон наадмын өглөө өрхөө татан цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө өө. Хотлоороо амар мэнд байж, мал сүрэг нь өсөн дэвжихийн ерөөл өргөе өө.


А.Бямбамаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %