Уурхайчдын нийгмийн асуудлаар зөвлөлдлөө

   Эрдэнэт үйлдвэр ХХК нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг компанийн хувьд баялаг бүтээгч уурхайчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Энэхүү бодлогын хүрээнд "Уурхайчдын нийгмийн асуудал" сэдвийн дор компанийн бүх цех хэлтсийн удирдлага, удирдах шатны ажилтны дунд зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.
     Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөлдөх уулзалтыг  нээж хэлсэн үгэндээ “40 жилийн түүхэн замналыг бичиж, эх орны уул уурхайн түүчээ үйлдвэрийг бүтээсэн уурхайчдын маань амьдралын түвшин, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгаа юу юунаас илүү чухал.Тиймээс бид тэднийхээ нийгмийн асуудлыг тусад нь онцгойлон авч үзэж, шийдвэрлэж явах естой”  гэдгийг тэмдэглэсэн юм.
     Зөвлөгөөн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийгмийн хариуцлага”, “Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага – Хүний нөөцийн бодлого”, “Уурхайчдын эрүүл мэнд, хоол хүнс, өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Компанийн орон сууцны талаар баримтлах бодлого” зэрэг сэдвээр  нийгмийн асуудлыг цогцоор нь хэлэлцэж, ажиллагсдын халуун хоол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажилладаг Хаан Хүнс ХХК, Од Дөл ХХК, Медипас эмнэлгийн мэргэжилтнүүд “Уурхайчдын  халуун хоолны үйлчилгээ, эрүүл хүнс”, “Ажиллагсдын эрүүл мэндийн өнөөгийн байдал,цаашдын зорилт” сэдэвт  илтгэл тавив. 
     Аливаа үйл ажиллагааны цаана заавал асуудал оршдог. Харин асуудал бүрийн ард хүн байдаг. Тиймээс хүний хөгжил, нийгмийн асуудал эн тэргүүнд тавигдах ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж, түүнд гарц, шийдэл хайснаараа “Уурхайчдын нийгмийн асуудал” зөвлөлдөх уулзалт ач холбогдолтой боллоо. 
     Зөвлөлдөх уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран ажиллагч халуун хоол үйлдвэрлэлийн компаниуд эрүүл хоол, хүнсний үзэсгэлэн, амталгаа зохион байгуулж, Медипас эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээв.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %