Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хангамжийн бодлогыг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдах ажилтны Даваа гаригийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа.  Өнөөдрийн байдлаар, үйлдвэрлэлд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмж, эд материал цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй байгаагаас  үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд сөрөг  нөлөө үүсч  болзошгүй байна. Тиймээс материал, тоног төхөөрөмжийн хангамж, түүнийг тойрсон хариуцлагын тухай  асуудалд анхаарал хандуулна гэдгийг шуурхай зөвлөгөөний эхэнд Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт онцлов.
     Энэ оны эхний тавдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон үйлдвэрлэл болон эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100–аас дээш хувиар давуулан биелүүлсэн байна. Металл авалт төлөвлөснөөс өндөр байсан нь зэс , молибдений үйлдвэрлэлийн  хэмжээг нэмэгдүүлэх боломж олгожээ.
     Уламжлал ёсоор шуурхай зөвлөгөөнд ХАБЭАБОХХ болон үйлдвэрлэлийн үндсэн цех, хэлтэс, газруудын  өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааны мэдээллийг сонсож, тулгамдаж буй болон яаралтай шийдэх чухал асуудлын талаар санал бодлоо ярилцлаа.  Үйлдвэрлэлийн цехүүдийн  мэдээллээс харахад, ойрын үеийн шийдвэрлэх чухал ажлууд  нь бараа материал, тоног  төхөөрөмжийн худалдан авалт, нийлүүлэлтийн асуудлаас хамааралтай байв. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрт импортоор  авдаг ган бөөрөнцгийн шаарны нөөц багасаж, одоогоор 20 тонн нөөцтэй болжээ. Мөн Авто тээврийн байгууллагад  шинээр нийлүүлэх белазын гэрээ, Засвар механикийн заводад бетон хийц, металл худалдан авах зэрэг асуудлууд хүлээгдэж буйг цехийн удирдлагууд онцолж, эдгээр асуудлыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох хэлтэс, мэргэжилтнүүдээс хүссэн юм.
     Мөн энэ үеэр долоодугаар сарын 28-31-ний өдрүүдэд үргэлжлэх үйлдвэрийн  “Их зогсолт”-ын бэлтгэл хангах, намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө  боловсруулах, удирдах ажилтны үр дүнгийн урамшуулал олгогдохгүй байгаа зэрэг  цаг үеийн асуудлаарх мэдээллэл хийлээ.  
     Шуурхай зөвлөгөөний мэдээллийн дараа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “Үйлдвэрлэлийн найдвартай, хэвийн үйл ажиллагаанд  ямар нэг доголдол учрах ёсгүй, хэрэв ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариуцлагын тогтолцоог эргэж харах ёстой “ гэдгийг тэмдэглээд,  хүн бүхэн сахилга хариуцлагаа ухамсарлаж,  аливаа асуудлыг шуурхай шийдэж ажиллахыг  анхаарууллаа.  Мөн үйлдвэрийн Хангамжийн бодлогыг боловсронгуй болгох, үр дүнгийн урамшууллын системийг сайжруулах, үйл ажиллагааны өртөг зардлыг  бууруулах чиглэлээр нийт удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өгөв.  
     Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Дэлгэрбаярыг  томилсныг  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. Д.Дэлгэрбаяр нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж, хүний төлөө олон жил ажилласан туршлагатай, өндөр ур чадвартай  боловсон хүчин гэдгийг тэмдэглэв. 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %