Огноо: 2017 оны 06 дугаар сарын 15
Тендер шалгаруулалтын нэр: Комацу маркийн техникүүдэд их засварын ажил гүйцэтгэх,
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-ИЗ-2017/VI-02
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Комацу маркийн техникүүдэд их засварын ажил гүйцэтгэх, тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер 4 багцтай. Үүнд:
БАГЦ-1: Комацу WA-800 Шанагат ачигчийн их засвар
БАГЦ-2: Комацу D-275 Бульдозерын их засвар
БАГЦ-3: Комацу В155А-5 Бульдозерын их засвар
БАГЦ-4: Комацу WX-97 Универсал трактор
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 407 016 667 тоот дансанд төлсөн байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2015 он, 2016 он)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 1 хувиас багагүй төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээдийг оролцуулахгүй болно.
Дотоодын давуу эрхийн зөрүү: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 116 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-73807
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
Захиалагчийг төлөөлж Д.Мөнхбаяр - 99351664
E-mail: munkhbayar@erdenetmc.mn















