Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс бүтцийн цех нэгжүүдийн үйл ажиллагаанд ХАБЭА-н 4-р шатны иж бүрэн хяналтыг зохион байгуулдаг бөгөөд 2017 оноос эхлэн зорилтот болон гэнэтийн хэлбэрээр явуулж байна.
ХАБЭА-н ээлжит 4-р шатны иж бүрэн хяналт, шалгалт Тээвэр ложистикийн албанд өнөөдөр эхлэв. Тус албаны хэмжээнд өмнөх 4-р шатны иж бүрэн үзлэгийн явцад гарсан акт албан шаардлагуудаас 6-нь бүрэн биелээгүй байгаагийн 3 нь биелэх шатандаа буйг албаны дарга С.Мөнхтэгш ярилаа. ХАБЭА-н 4-р шатны иж бүрэн үзлэг 2 өдөр үргэлжилж, дүнгээ гаргана. 4-р шатны иж бүрэн хяналт, шалгалтын ажлын хэсэгт чиглэл бүрийн мэргэжилтнүүд байгаа нь улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай дүйцэхүйц чадварлаг бүрэлдэхүүнтэй болж байна гэж ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.















