Тендер шалгаруулалтын нэр: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Материал техник хангамжийн баазын вандан кран №636-н замын дэр модыг төмөр бетон дэрээр солих, замыг 2 үе сунгах ажил.
Тендер шалгаруулалтын дугаар: ИБХ-МҮА-2017/2.2.3
Санхүүжилтийн эх үүсвэр: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөрөнгөөр
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Материал техник хангамжийн баазын вандан кран №636-н замын дэр модыг төмөр бетон дэрээр солих, замыг 2 үе сунгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.
1. Тендерийн баримт бичгийг хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 төгрөгөөр худалдана.
2. Төлбөр хийх данс: Голомт банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 4001022146 тоот дансанд төлж худалдан авч болно.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
4. Саналаа өгч буй оролцогч уг ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Байгууллагын товч танилцуулга
- Эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
5. Тендерийн хамт тендерт оролцохоор санал ирүүлж буй үнийн дүнгийн 1,0%-тай тэнцэх хэмжээний төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
6. Тендерт оролцогч нь Барилга хот байгуулалтын яам, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн 4.2 /ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн (Барилгын өргүүр, манипуляторт кран, сагстай өргөгч) угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ / заалтыг хангасан байх.
Сонирхсон этгээд саналаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Тендерийн нээлтийг оролцох хүсэлтэй төлөөллийг байлцуулан 2017 оны 07 дугаар сарын 17-ны 17 цаг 00 минутаас Ерөнхий захиргааны 2-р байрны 103 тоотод нээнэ.
Гадаадын этгээдийг оролцуулахгүй болно.
Давуу эрх олгохгүй
Орхон аймаг,Эрдэнэт хот, Найрамдал талбай-1
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр, 301 тоот өрөө
Утас: 01-352-73598
Факс:
Захиалагчийг төлөөлж Л.Хаш-Эрдэнэ - 99351181
E-mail: khasherdene@erdenetmc.mn















