Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан олон талт сургалтуудыг зохион байгуулдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд багийн үйл ажиллагаа, менежерүүдийн ур чадварыг сайжруулахаар чиглэлээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтыг Имако институтийн төлөөлөгчид удирдан явуулав.
Имако институт нь хамтран ажиллах, үйлдвэрлэлд дадлагажихад хүн нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх сургалтыг зохион явуулдаг бөгөөд Сургалт бол шагнал, баяр баясгалантай үйл явц гэдгийг олон хэлбэрээр хүмүүст хүргэхийг зорьдог байна. Энэ удаагийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтарсан сургалт нь “Багийн ажиллагаа, менежерүүдийн ур чадварыг сайжруулах нь” сэдвийн дор болсон байна.
Сургалтанд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны идэвхтэн сонгуультнууд оролцов. Уг сургалтаар ажилдаа шинэлэг арга зүй, өвөрмөц аргачлалыг ашиглаж, өөрийгөө болон хэсэг, тасаг, хэлтсийнхээ ажлыг өөрөөр хардаг болох тухай олон сонирхолтой мэдээлэл, зөвлөгөөг өгсөн байна. Ажилтнуудын харилцааны ур чадвараар дамжин үйлдвэрлэлийн борлуулалт , ашиг орлого, байгууллагын нэр хүнд нэмэгддэг тухай мөн ярилцаж, санал бодлоо солилцжээ.



















