Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын нийт алба хаагчдын дунд зохиогддог ажил мэргэжлийн аврах ажиллагааны “Тулах цэг-2017” тэмцээн энэ сарын 06-нд “Эрдэнэт” үйлдвэрийн Гал унтраах 58-р ангийн сургуулилтын талбайд боллоо. Орхон аймгийн айл өрх, аж ахуйн нэгж болон үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй осол, аваар, гамшгийн үед аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэж осолдогсдод эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд дадлагажуулах зорилготой энэ тэмцээнд Эрдэнэтийн Гал унтраах, аврах 56, 58, 81 дүгээр ангийн 12 салааны 60 гаруй тамирчин оролцож ур чадвараа шалгуулав. Тэд зам тээврийн ослын, барилга байгууламжийн, уулын, нурангийн аврах ажиллагаа, газар доорх байгууламжаас нэрвэгдэгсдийг аврах, химийн хортой бодисыг саармагжуулах гэсэн төрлөөр өрсөлдөхөд Гал унтраах, аврах 56-р ангийн ахлах ахлагч Ж.Алтанбагана даргатай 2-р салаа тэргүүн байрт шалгарлаа. Харин тус ангийн ахлах дэслэгч О.Бат-Эрдэнэ ахлагчтай 1-р салаа дэд байр, Гал унтраах, аврах 81-р ангийн ахлах дэслэгч Д.Батмагнай захирагчтай 3-р салаа гутгаар байр эзэлсэн юм. Салааны шилдэг захирагчаар 58-р ангийн ахмад Ч.Анхбаяр, Шилдэг жолоочоор 81-р ангийн ахлах ахлагч Ч.Гансүх, Шилдэг аврагчаар 86-р ангийн ахлах ахлагч Б.Батбаатар, Дуудлага шилдэг хүлээн авагчаар 56-р ангийн ахлах ахлагч Л.Баярмаа нар тодорсон байна.





















