Мэндчилгээ

   Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе.     Одоогоос 36 жилийн тэртээ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдан ашиглалтанд орсон нь Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдол бүхий түүхэн үйл явдал байсан юм.     “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлсээр байна.     2014 оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100 давсан хувиар биелүүлж нийт 1,2 их наяд төгрөгийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж улсын болон орон нутгийн төсөвт 377,4 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.      "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн удирдлагын багийн зүгээс Хүний нөөц, Бараа материалын худалдан авалт, Санхүү-Эдийн засгийн үйл ажиллагааг Ил тод болгох, Осол аваарь, Авлига, Улс төрөөс Ангид байх, Геологи, Техник, Хаалт-Хөгжлийн бодлого Тодорхой байх гэсэн үндсэн чиглэлүүдийг баримтлан ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.     Мөн түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг эрчим хүч бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар боловсронгуй болгож, үйлдвэрийн хүчин чадлыг 2015 оноос жилд 32 сая тонн хүдэр боловсруулах болгон нэмэгдүүлэх, нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.    Уул Уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж ирсэн үе үеийн Уурхайчид та бүхнийхээ хичээл зүтгэлийг дурсан санаж, талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд ажлын амжилт, хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %