Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд орох хүсэлтэй иргэдийг нээлттэйгээр бүртгэн, сонгон шалгаруулалт явуулах тухай журмын дагуу Баяжуулах үйлдвэрт засварчны мэргэжлээр 4 ажлын байранд сонгон шалгаруулалт эхэллээ.
Сонгон шалгаруулалтыг компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр батлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна. Журмын дагуу сонгон шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатанд онолын мэдлэгийн тест бөглөх аж. Оноо нь тэнцсэн хүмүүс дараагийн шатанд сорилын шалгалт өгөх юм. Баяжуулах үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орохыг хүссэн 43 иргэн уг сонгон шалгаруулалтад оролцож байна. Гадаадын иргэд нутаг буцсантай холбогдуулан тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлажээ.
Тоног төхөөрөмжийн засварчны сонгон шалгаруулалтад 43 хүн оролцож байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















