Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олон 2017 оны 5-р сарын үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт даалгавруудаа бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар давуулан биелүүллээ. Өнгөрсөн 5-р сард уулын цул гаргалтыг 102,8 хувиар, хөрс хуулалтыг 102,9 хувиар, хүдэр олборлолтыг 102,7 хувиар тус тус давуулан биелүүлж, Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлтийг 2763 мянган тоннд хүргэн, 102,1 хувиар төлөвлөгөөгөө биелүүлэв. Мөн Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2744 мянган тонн хүдэр боловсруулан 102,1 хувиар, металл авалтыг зэсээр 100,3 хувь, молибденоор 120,5 хувиар тус тус биелүүлсэн байна. Ачигдсан баяжмал дахь металлууд зэсээр 105,1 хувь, молибденоор 162,6 хувь биелсэн бол ачигдсан баяжмалын чанар зэсээр 101,5 хувь, молибденоор 108 хувиар биелжээ.















