Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдийг “Алдарт эх”-ийн нэг , хоёрдугаар одонгоор шагнасныг өнөөдөр аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулж өглөө.
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдийг алдарт эхийн нэг хоёрдугаар одонгоор шагнадаг.
Орхон аймгийн хэмжээнд өнөөдөр 164 эх алдарт эхийн нэг хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалалаа. Үүний 10 нь Жаргалант сумын , 154 нь Баян-өндөр сумын ээжүүд юм.
Энэ жил манай аймгаас “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 12 эх шагнуулсан бол Баян-Өндөр цогцолбор сургуулийн багш Ш.Мөнхжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ОНХА-ны “Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлч М.Одгэрэл нарын 152 эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа. Монгол улсын хэмжээнд нийтдээ 210628 эх “Алдарт эх”-ийн одонгоор шагнагджээ.
















