Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ийн дарга Д. Цагаан-Эрдэнийн санаачилгаар ХАБЭА-н инженерүүдийн дунд Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг хоёрдахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээн 3 өдөр үргэлжилнэ.
Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ, үйлдвэрийн цех нэгжүүдийн ХАБЭА-н инженерүүд,Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран зохиож байгаа бөгөөд цаашид уламжлал болон явагдах юм. Энэ жил тэмцээн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 н жилийн ой, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойн зориулагдаж буйгаараа онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярилаа.
Шилжин явах цомын төлөөх тэмцээнд багууд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн төрлүүдээр өрсөлдөнө. ХАБЭА-н инженерүүдийг 6 баг болгон нийлбэр дүнгээр байр эзлүүлэн шилжин явах цомын эздийг тодруулах ажээ. Тэмцээний финалын тоглолтууд Сэлэнгэ амралтын баазад ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулагдана.















