Улаанбаатар хотын Спортын төв ордонд жүдо бөхийн “Тэмүүлэл” Олон улсын тэмцээн саяхан боллоо. Уг тэмцээнд 29 байгууллагын 311 тамирчин оролцжээ. -63кг-ийн жинд “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин Б. Оюунтүлхүүр алтан медаль хүртэв. -44,57кг-ийн жинд “Хангарьд”-ийн Б. Гантуяа мөнгө, Б. Баасанжаргал хүрэл медалийн эзнээр тодорлоо. Багийн дүнгээр Ц. Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ийн “Аврагч” спорт хороо тэргүүн байрт шалгарав. Удаах байруудыг Ш. Цэвэлмаа, Д. Наранбаатар дасгалжуулагчтай “Женко”,“Хангарьд” клубын тамирчид эзэллээ.