Огноо: 2017 оны 05 дугаар сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Суудлын автомашины дугуй нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-2017/03-18
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Суудлын автомашины дугуй нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 407 016 667 тоот дансанд төлсөн байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014 он, 2015 он, 2016 он)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 000 000 төгрөг /тавин сая/ -өөс багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 50 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 347 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-73790
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
E-mail: b.oyunchimeg@erdenetmc.mn















