Тендер шалгаруулалтын нэр: Худаг №80 ВК80-аас эргэлтийн усны насосны станц хүртэл ф219 мм-ийн ундны усны шугам солих ажил Эрчим хүчний цех
Тендерийн дугаар: ИБХ-ИШС-2017/-2.1.6
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчидоос Худаг №80ВК80-аас эргэлтийн усны насосны станц хүртэл ф219 мм-ийн ундны усны шугам солих Эрчим хүчний цех ажлын битүүмжилсэн тендерт урьдчилгаа төлбөргүйгээр ажлаа гүйцэтгэж дуусгасны дараа санхүүжилтийг графикийн дагуу авахаар санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000.00 (нэг зуун мянган төгрөг) төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар Голомт банкны Орхон аймгийн салбар дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 400 102 2146 тоот дансанд төлж худалдан авч болно.
Борлуулалтын хэмжээ:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 % -иас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2015, 2016 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд 2015, 2016 он доод тал нь нэг удаа санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү хэмжээний ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог шугам сүлжээний ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн 2.2.4 Дулаан болон усан хангамжийн гол магистраль шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт 4 206 980 төгрөг эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 сарын 29-ны өдрийн 10 цаг 00 мин-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 сарын 29–ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Гадаадын этгээдийг оролцуулахгүй болно.
Давуу эрх олгохгүй
Орхон аймаг,Эрдэнэт хот, Найрамдал талбай-1
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны байр, 303 тоот өрөө
Утас: 01-352-73395
Факс: 01-352-73594
Захиалагчийг төлөөлж Б.Нямсүрэн - 99351691
E-mail: nyamsurenb@erdenetmc.mn















