Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтсийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоног ажлаа удирдлагууддаа тайлагнав. Бичиг хэргийн хэлтэс Тамгын хэлтэс болон бүтэц, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөнөөс хойш анх удаа ажилтан бүр бие даасан тайлан тавилаа. Тус хамт олон 2014 онд компанийн хэмжээнд үйл ажиллагаагаар тэргүүлэх хэлтсийн хэмжээнд хүрэх, хөрвөх чадвартай хүний нөөцийг хөгжүүлэх, албан хэрэг хөтлөлтийн шинэчилсэн зааврыг хэрэгжүүлэх, ажил, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх журмыг ажилтнуудад хэвшүүлэхийн зэрэгцээ бүтээмж чанарын дугуйлан ажиллуулах, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй, шуурхай болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд тус хэлтсийн ажилтан бүр олон үйл ажиллагаа санаачилан зохион байгуулж идэвхтэй ажилласан нь тайлангаас харагдаж байсан юм. Харин Тамгын хэлтсийн удирдлагууд мэргэжилтнүүдийн ажлын хандлага эерэгээр өөрчлөгдөж, хөгжсөнийг онцолж байв. Оны төгсгөлд товчоо бүрээс шилдэг ажилтан тодрох ажээ.

М.ОДГЭРЭЛ















