Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвийн хамт олон арван жилийн хугацаатай дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан байна. Уг зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгожээ.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвийн сүүлийн таван жилийн ажлын тайланг Эрчим хүчний зохицуулах хороон дээр хэлэлцэж, тус төвийн үйл ажиллагааг “хангалттай сайн” гэж дүгнэсэн байна. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооноос Дулаан цахилгаан төвд 2017 оны ажлаа 4 үндсэн чиглэлээр зохион байгуулах үүрэг чиглэл өгснийг төвийн дарга Г.Мөнх-Эрдэнэ онцлов.
Мөн Дулаан цахилгааны төв үйл ажиллагааныхаа тайланг Эрчим хүчний зохицуулах хороонд хагас болон жилээр ирүүлж байхаар болжээ. Өнгөрсөн оны өртөг зардлыг бууруулахгүй хэмжээнд нь байлгах, хэрэглэгчдийг найдвартай дулаан эрчим хүчээр хангах, осол авааргүй ажиллах зөвлөмжийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаж, үүний дагуу шат дараатай үйл ажиллагааг зохион байгуулахыг даалгасан байна.















