
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, 80 гаруй төлөөлөгчид оролцов. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2017 он гарсаар хийгдсэн ажлын тайланг хэлэлцсэн байна. Энэ үеэр төлөөлөгчдөд Гүйцэтгэх зөвлөлийн өмнөх хурлаас гарсан шийдвэр, түүний хэрэгжилт болон энэ онд тохиож буй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, шийдвэр гаргасны зэрэгцээ МонголынҮйлдвэрчний Эвлэлийн их хурлын тов зарлагдсаны дараа Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны бага хурлыг хуралдуулж, бага хурлаа хийж, их хурлын төлөөлөгчдийг сонгохоор тогтлоо.















