Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлгийн цех одоогийн байдлаар 100 мм-ийн ган бөмбөлөг 224 тонн, 80 мм-ийн ган бөмбөлөг 1810 тонны нөөцтэй байна. Харин 40 мм-ийн ган бөмбөлөг 75 тонны нөөцтэй байгаа бол бэлдэцийн хувьд 885 тонн 80 мм-ийн ган бөмбөлгийн бэлдэц, 40 мм-ийн ган бөмбөлгийн бэлдэц 128 тонны нөөцтэй байна. Энэ нь 2017 оны төлөвлөгөөний дагуу нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 46 хувийг гүйцэтгээд байна гэсэн үг гэж тус цехийн удирдлага мэдээлэв.
Бүрэн зогсолтын бэлтгэл хангах ажлын хүрээнд Ган бөмбөлгийн цех төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн тус цехэд 40 мм-ийн ган бөмбөлгийг индукцын аргаар халаан, цувих ажлыг хийхээр төлөвлөж, Хөгжлийн хэлтэс болон бусад холбогдох хэлтсүүдийн мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийж байгаа аж. Ингэснээр эдийн засгийн хувьд жилдээ 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн зөвхөн шөнийн үнэ тарифаар 0 цагаас эхлэн 40-ммийн ган бөмбөлөг цувихад өөрийн өртгийг жилийн дотор нөхөх боломж бий гэж дүгнэсэн байна. 40мм-ийн ган бөмбөлгийг индукцын аргаар халаан цувих технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 100, 80 мм-ийн үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, жилд 35 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.















