“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор тэдэнд унадаг дугуй олгох шийдвэрийг өнгөрсөн лхагва гарагт гаргав. Эрүүл мэндийн зам ашиглалтанд орсонтой холбогдуулан компанийн удирдлага ажилчдыг унадаг дугуйгаар зорчихыг ийнхүү дэмжлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 32 цех, нэгжид нийт 40 унадаг дугуй олгож эхлээд байна.















