Техникийн бэлэн байдал, тасралтгүй үйл ажиллагааг хангах тухай шийдвэр хэрэгжиж байна

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхай болон Авто тээврийн байгууллагын техникийн бэлэн байдал, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах тухай Ерөнхий захирлын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд  цех нэгжүүд ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
     Ерөнхий захирлын энэхүү тушаалын зорилго нь  үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, үндсэн тоног төхөөрөмжийн ашиглалт, технологийн түүхий эд материал, сэлбэг хэрэгслийн захиалга, бэлтгэн нийлүүлэлтийн байдалд цаашид авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэгджээ.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн стратеги зорилтын хүрээнд жил бүрийн бизнес төлөвлөгөөний дагуу техникийн шинэчлэл, их засварын ажлыг гүйцэтгэж байсан боловч дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн бууралттай  холбоотойгоор орлого буурсан, макро эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон зэргээс шалтгаалан  сүүлийн жилүүдэд техник тоног төхөөрөмж, машин механизмын шинэчлэл их засварын ажлууд удаашралтай байв.  Тухайлбал, өнөөдрийн байдлаар  Ил уурхайд  уулын хүнд техник, машин механизм, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хүндэрч, нийт 55 нэгж техникийн 29 хувь буюу 16 нь ашиглалтын хугацаа дуусчээ. Мөн 10 хувь буюу 6 нь сэлбэггүйн улмаас зогсоод байгаа юм. Ил уурхайн хамт олон эдгээр асуудлыг шийдвэрлэхээр шат дараатай ажил төлөвлөн холбогдох цех нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %