ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 05 дугаар сарын 24
Тендер шалгаруулалтын нэр: SANDVIK D45KS, DE-810-146 маркийн өрмийн төхөөрөмжүүдэд их засварын ажил, үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-СҮ-2017/V-01
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос SANDVIK D45KS, DE-810-146 маркийн өрмийн төхөөрөмжүүдэд их засварын ажил, үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер 2 багцтай. Үүнд:
Багц 1: SANDVIK D45KS маркийн өрмийн төхөөрөмжид их засварын ажил, үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх
Багц 2: SANDVIK DE-810-146 маркийн өрмийн төхөөрөмжид их засварын ажил, үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Голомт банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 400 102 2146 тоот дансанд төлсөн байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2015 он, 2016 он)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй тухайн багцын үнийн дүнгийн 1 хувиас багагүй төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 116 тоот өрөө,
Утас: 01-352-73807
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
E-mail: munkhbayar@erdenetmc.mn
SANDVIK D45KS, DE-810-146 маркийн өрмийн төхөөрөмжүүдэд их засварын ажил, үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















